Нөөцийн үхрийн мах нэг килограмм нь 11.350, хонины мах 8.900 төгрөгөөр зарагдана
Нөөцийн махыг өнөөдрөөс есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэлжээ.
Энэ жил үхрийн мах нэг килограмм нь 11,350, хонины мах 8,900, ямааны мах 6,700 төгрөгөөр борлуулагдах юм байна. Үхэр болон хонины мах жижиглэнгээр борлуулагдах бол ямааны махыг өргөтгөсөн худалдаагаар гулуузаар нь борлуулах аж.
Агро нэгтгэл трейд ХХК, Мах импекс ХК, ХКҮ ХХК, И Эн Пи ХХК, Чойбалсан групп ХХК, Стандарт мах ХХК, Булган мах маркет ХХК-ууд нийт 6,337 тонн махыг нөөцөлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.