Дэлхийн мисс Кристина Пышковагийн тухай сонирхолтой баримтууд

Кристина Пышкова 1999 оны нэгдүгээр сарын 19-нд Чехийн Тринец хотод төрсөн. Тэрбээр оюутан, сайн дурын ажилтан, боловсролын болон буяны ажилд идэвхтэй оролцдог. Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсад ядуу хүүхдүүдэд зориулсан сургууль нээж, туслах сан байгуулжээ. Тэрбээр хууль эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг бөгөөд англи, польш, словак, герман гэсэн дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг байна.

Дэлхийн мисс Кристина Пышкова хөгжим, урлагт дуртай. Тэрбээр лимбэ, хийл тоглодог бөгөөд түүний бүтээлч хүсэл тэмүүлэл нь хязгааргүй гэжээ. Урлагийн академид есөн жил суралцаж, багаасаа ардын бүжиг бүжиглэсэн. Түүний гэрэл зургууд анх Vogue сэтгүүлд гарч, Милан, Парист болсон загварын долоо хоногуудад оролцож, Азийн гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглосон байна.

Одоо Кристина Пышкова Чех улсын гол боловсролын байгууллага болох Чарльзын их сургуульд суралцаж байгаа бөгөөд энэ нь Төв болон Зүүн Европын хамгийн эртний их сургууль юм.

Кристина Пышкова Дэлхийн мисс тэмцээний түүхэнд Чех улсын хоёр дахь дэлхийн мисс боллоо. Өмнө нь 2006 онд энэ цолыг Татьяна Кухаржова хүртэж байжээ.

347100597908459

2024 03 10 12 50 46 2794571

2024 03 10 12 42 48 919719

77b94a886254a39b980d192125a75e19

688727 21

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.