Архангай, Дорноговь аймагт өнөөдөр газар хөдөлжээ
Архангай, Дорноговь аймагт өнөөдөр 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, Архангай аймгийн Ихтамир сумаас баруун урд зүгт 72 км зайд өнөөдөр буюу гуравдугаар сарын 9-ний 09:41:05 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
Мөн өнөөдөр 09:48:20 цагт Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас зүүн хойд зүгт 30 км зайд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.