СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2024-03-06

МETA: Өргөн хүрээг хамарсан тасалдлыг хоёр цагийн дотор шийдвэрлэж чадлаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Мета-гийн Facebook, Instagram зэрэг платформууд мягмар гарагт олон мянган хэрэглэгчдийг хамарч тасалдсан бөгөөд үүнийг компани "техникийн асуудал" гэж нэрлэсэн бөгөөд хоёр цаг орчмын дотор асуудлыг шийдвэрлэсэн хэмээн мэдэгдэв.

Фэйсбүүкийн 500,000 орчим хэрэглэгч, Instagram-тай холбоотой 50,000 орчим, Facebook Messenger-тэй холбоотой 10,000 орчим хэрэглэгч тасалдлын талаарх гомдлыг мягмар гарагийн өглөөний /АНУ-ын цагаар/ байдлаар гаргажээ.

Meta-н Элон Маскийн X-ийн /twitter/ өрсөлдөгч Threads мөн доошилж, хэрэглэгчдэд "Алдаа гарлаа, дараа дахин оролдоно уу" гэсэн попап цонхыг үзүүлж эхэлжээ. 

“Хүмүүс манай үйлчилгээнд хандахад асуудалтай байгааг бид мэдэж байна. Бид одоо үүн дээр ажиллаж байна" гэж Метагийн хэвлэлийн төлөөлөгч Энди Стоун X мягмар гарагийн үдээс хойш мэдэгдсэн. Хэдхэн цагийн дараа тэрбээр, бид нөлөөлөлд өртсөн бүх хүмүүсийн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэсэн бөгөөд төвөг удсанд хүлцэл өчье хэмээжээ. 

Дэлхий нийтийг хамарсан платформын томоохон тасалдал нь харьцангуй ховор тохиолддог боловч ихэвчлэн програм хангамжийн шинэчлэлттэй холбоотой байдаг

Тодруулбал, Facebook, Instagram, WhatsApp 2021 онд бараг зургаан цагийн турш унтарсан ч хэрэглэгчдийн хортой үйл ажиллагаанаас шалтгаалаагүй гэж тус компани баталж байжээ. Мөн өнгөрсөн сарын сүүлээр AT&T сүлжээ бараг 12 цагийн турш тасалдсаны улмаас олон үйлчлүүлэгчид гар утасны төхөөрөмжөөсөө дуудлага хийх, мессеж илгээх, интернетэд холбогдох боломжгүй болж байсан. 

“Бид Метагаас үзүүлж буй зарим үйлчилгээнд нөлөөлж буй хүртээмжтэй холбоотой асуудлуудыг мэдэж байна. Одоогоор бид ямар нэгэн хорлонтой кибер үйл ажиллагаа эсвэл өнөөдрийн сонгуультай холбоотой ямар нэгэн тодорхой холбоог мэдэхгүй байна" гэж АНУ-ын Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт болсон "Супер мягмар гарагийн анхан шатны сонгууль"-ийн талаар ярихдаа CNN агентлагт ярьжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.