“Миягино” дэвжээг япончууд удирдах шийдвэр гарав

Японы сумогийн холбооноос Ёкозүна асан Хакүхо мастерт өнгөрсөн сард хатуу шийтгэл оногдуулж, шавь болох Кита Сэйхо буюу Э.Даваанинжид зодог тайлах шийтгэл ногдуулсан. Энэхүү шийтгэл нь сумогийн ертөнцийг цочирдуулж, томоохон маргаан үүсгээд байгаа юм.

Тухайлбал, Японы сумогийн холбооноос Хакухог багшийн хувьд зохих хяналт тавиагүй гэж үзэн ахмад настнуудын дунд хамгийн доод зиндаа хүртэл хоёр зэрэг бууруулж, нөхөн олговрыг нь гурван сараар бууруулж, зааж зааварлах эрхийг түр хугацаанд хассан юм. Мөн түүний мастер цолыг ч гэсэн түр хугацаагаар хураан авчээ.

Түүнчлэн, Хакүхог хариуцах, зааж зааварлах мастерын сонгон шалгаруулалт явагдаж, Кумамото мужийн Тамагаки мастер шалгарчээ. Түүнийг сүмогийн холбооноос илүү туршлагатай мастер байх болно хэмээн үзэж байна. Мөн, .

Харин, Э.Даваанинжийн тухайд, тэрээр 204см өндөртэй бөгөөд бэлтгэгдсэнээсээ хойш гуравхан жилийн дараа дэвжээнд гарч ер бусын техникээрээ япончуудыг гайхшруулж үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн ирээдүйтэй бөх байсан юм. Түүнийг Японы сумогийн ертөнцөөс төрөлх нутаг болох Монголын домогт амьтнаар бэлгэдэж “Хөх чоно” гэсэн утгаар “Кита Сэйхо” хэмээн нэрийдсэн аж. гэжээ.

Түүнчлэн, 2022 оны 7-р сараас 2023 оны 11-р сарын хооронд нь япончуудын дургүйцлийг ихээхэн хүргэж түүнийг сумогийн ертөнцөөс зодог тайлуулжээ. Үүнтэй холбоотойгоор, Миягино Хакухо нь өгсөн ярилцлагадаа ‘‘Шавь нараа хамгаалж чадаагүй өөрийн буруугаа сайн бодож тунгаах болно’’ гэжээ.

Энэ үйл явдал сумогийн ертөнцөд дасгалжуулагчдын хариуцлага, тамирчдын ёс зүйн талаар ихээхэн маргаан үүсгэсэн бөгөөд сүмогийн ирээдүйд томоохон нөлөө үзүүлж магадгүй болоод байгаа юм. Мөн, япончуудаас энэ асуудалд илүү нухацтай хандаж, дахин арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм.

Эх сурвалж: NHK, YahooNews, Nikkan Sport

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.