СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-04

Монголын авиа компаниуд БНСУ-ын дотоодын таван чиглэлд нислэг үйлдэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Агаарын тээврийн удирдах байгууллагуудын төлөөлөгчид хоёр улс хоорондын Агаарын харилцааны тухай уулзалт хэлэлцээ БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 02 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд боллоо.

Уулзалт хэлэлцээний үр дүнд Монгол Улсаас томилогдсон агаарын тээвэрлэгчид Улаанбаатар–Бусан чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногийн есөн удаагийн давтамжтай нислэг үйлдэх мөн Инчеон, Гимпо, Бусан зэрэг хотуудаас бусад БНСУ-ын газар нутаг дээрх орон нутгийн таван чиглэлд суудлын хязгаарлалтгүй, долоо хоногийн нийт 15 удаагийн давтамжтай нислэг үйлдэх боломжтой боллоо.

Мөн хоёр улсын агаарын тээврийн удирдах байгууллагуудын хооронд өмнө хийгдсэн уулзалтуудаар Монгол–Солонгос хоорондын нислэгийн давтамж, суудлын багтаамжтай уяж тооцдог байсныг халж, Улаанбаатар–Сөүлээс бусад чиглэлд дан давтамжаар тооцох нөхцөлийг бүрдүүлжээ.

Ингэснээр Монгол–Солонгосын хоорондох агаарын хэлэлцээр илүү нээлттэй болж, хоёр улсын хоорондын эдийн засаг, аялал жуулчлалын түншлэлд өндөр ач холбогдол үзүүлэхээр байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.