СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-01

УОК-т нийт 2.7 тэрбум төгрөгийн хандив цугларчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Зудын гамшигт өртсөн малчин иргэдэд хүргэх хандивын аянд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд мөнгөн болон эд материалын дэмжлэг үзүүлж, нэгдэж байна.

Энэ хүрээнд өнөөдөр “Ачит-Ихт” ХХК 100 сая төгрөг, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын хамт олон 625.000 төгрөг хандивласан бол “Бөмбөгөр” худалдааны төвийн түрээслэгчид 3.8 сая төгрөг болон хувцас эд материалын тусламж үзүүлж, УОК-т хүлээлгэн өглөө.

Малчдад туслах хандивын аян 02 дугаар сарын 20-ноос эхэлж, улмаар 29-ний өдрүүдийн байдлаар 33 иргэн, 53 аж ахуйн нэгж, байгууллагаас 1.954.445.987 төгрөгийн мөнгөн хандив, 2 иргэн, 18 аж ахуйн нэгж, байгууллагаас 773.132.900 төгрөгийн бараа, материалын хандив буюу нийт 2.727.578.887 төгрөгийн хандив тусламж Улсын онцгой комисст ирүүлээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.