Малчдад ноос, ноолуур, оёдлын холбоод 182.7 сая хандив өгөв

Зудад хамгийн ихээр нэрвэгдээд байгаа зүүн аймгийн малчдад монголын ноос, ноолуурын холбоо, монголын оёдлын нэгдсэн холбоо тус бүр хандив өглөө.

large 65e0393cd945cd6f70cf65eb

Зудад хамгийн ихээр нэрвэгдээд байгаа зүүн аймгийн малчдад монголын ноос, ноолуурын холбоо, монголын оёдлын нэгдсэн холбоо тус бүр хандив өглөө.

Хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуй нэгжүүд энэхүү аяныг түүчээлж аж ахуй нэгжүүдийг уриалан:

  • Монголын ноос ноолуурын холбооны 21 үйлдвэр нийт 149.5 сая төгрөгийн үнэ бүхий хандив,
  • Монголын оёдлын нэгдсэн холбооны 4 аж ахуй нэгж 33.2 сая төгрөгийн үнэ бүхий хувцас хэрэглэл, нэмнээний хандивын батламжаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд өглөө. Хандивын батламжийг гардуулах үеэр ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд төмөр зудтай, зудын хохирол хамгийн их байгаа ноолуур бэлтгэн нийлүүлдэг зүүн аймгуудын малчдад тусламжаа хүргүүлэх хүсэлтээ илэрхийллээ.

large 65e03999d945cd6f70cf65f0

Хандивлагч аж ахуй нэгжүүдийн хүсэлтийн дагуу тусламжийг зудад хамгийн ихээр өртөөд байгаа зүүн аймаг, сумдын малчин өрхүүдэд хуваарилан өгөхөөр болов. Дашрамд дурдахад энэ онд хөнгөн аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ой тохиож байна.

large 65e039bad945cd6f70cf65fa

large 65e039acd945cd6f70cf65f5

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.