СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-29

ШӨХТГ: Гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж гурилын үнээ өсгөсөн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 жилийн өмнө

ШӨХТГ-аас гурилын үнийн асуудлаар мэдээлэл хийжээ. 

ШӨХТГ-ийн дарга Б.Билгүүн:

-Сүүлийн үед манай байгууллагад гурилын үнэ өссөн гомдлууд ирсээр байна. Улаанбуудай гурилын 87.5 хувийг эзэлдэг. 2022 онд гурилын салбарт үнийн өсөлт ажиглагдсан учраас шалтгалт явуулсан. Улаанбуудайн үнэ хэвэндээ байхад гурилын үнэ огцом өссөн нь үндэслэлгүй гэдэг дүгнэлтийг гаргасан.

Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо гээд энэ холбоонд гурил үйлдвэрлэгчид гишүүнээр байдаг. . Энэ дээр хэрэг үүсгээд шүүхийн шатанд явж байна. Шүүх дээр хэрэг эцэслэгдэн шийдэгдээгүй байгаа ч өнөөдрийн байдлаар үнийн судалгаа хийхэд

2022 оны  нэгдүгээр сараас арван нэгдүгээр сар хүртэл:

-Нэгдүгээр гурил үнэ- 53.1 хувь
-Дээд гурилын үнэ- 62.8 хувь
-Хоёрдугаар гурил үнэ- 40.9 хувиар өссөн.

2023 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл гурилын үнэ тогтмол өссөөр байна. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш дээдийн дээд гурилын үнэ таван удаа нэмэгдэж, нийт өсөлтөөр нь харвал 19 хувь буюу 1 кг тутамд 630 төгрөг, дээд гурил дээр 9 удаагийн үнэ нэмж нийт 16 хувиар нэмсэн 1 кг 405 төгрөг, нэгдүгээр гурил дээр 9 удаа нэмж 12 хувийн өсөлт буюу 267 төгрөг, хоёрдугаар гурил дээр 11 хувь буюу 154 төгрөгний өсөлт ажиглагдлаа. Гурил үйлдвэрлэгчдэдээ уриалахад шударга өрсөлдөөний холбогдох хууль тогтоомжийг биелүүлж, хэрэглэгчийн эрх ашгаа хүндэтгэн дээдлэхийг хүсэж байна.

2022 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд:

  • Дээд гурил дунджаар 62.8 хувиар өссөн
  • Улаанбаатар дээд гурил 47 хувиар өссөн
  • Улаанбаатар нэгдүгээр гурил 41 хувиар өссөн
  • Од групп дээд гурил дээр 95.5 хувиар
  • Од групп нэгдүгээр гурил дээр 70 хувиар үнээ өсгөсөн
  • Алтан тариа дээд гурил дээр 64 хувиар үнээ өсгөсөн
  • Алтан тариа нэгдүгээр гурил дээр 55.6 хувиар үнээ өсгөсөн судалгаа гарсан.

Монгол улсад гурилын импортын асуудал эргээд яригдах ёстой. юм. Өрсөлдөөн гэдэг нь гадны ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай зөвлөмжийг бид нар холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Бусад үйлдвэрлэгчид зах зээлд нөлөөлөхүйц оролцоо ажиглагдаагүй гэж үзсэн учраас торгууль тавигдаагүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.