СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-29

ХЭҮК: Зорилтот бүлгийн малчдад тусламж хүрч байгаа эсэхэд хяналт тавьж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ХЭҮК-оос шударгаар шүүлгэх эрх болон зудын асуудлаар мэдээллээ.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд:

-Хоёрдугаар сард хүний эрхтэй холбоотой хэд хэдэн асуудал дээр ажиглалт, дүгнэлт хийж ажиллалаа. Түүнчлэн хорих анги, цагдан хорих төвүүд, асрамжийн газар, хүүхдийн эрхийн байгууллага болон Засгийн газарт санал, зөвлөмж хүргүүлсэн. ХЭҮК-т нийт 110 орчим өргөдөл, гомдол ирүүлснээс цагдаагийн байгууллагад 11, прокурорын байгууллагад 40, АТГ-т 23 гомдол мэдээллийг харьяаллын дагуу хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.

Зудын нөхцөл байдал хүндэрсэн аймгуудад УОК болон аймгийн онцгой комиссоос тасралтгүй тусламж үзүүлж байгаа. Гэхдээ төрийн байгууллагын үйл ажиллагааны хүртээмж, тусламж үйлчилгээний нөхцөл байдал, зорилтот бүлгүүдэд хүрч чадаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна.

ХЭҮК-оос энэ сард анх удаа улс төрийн намуудын удирдлагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлгээр дамжуулж Монгол улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болоод хэрхэн шийдвэрлэх талаар улс төрийн намуудыг мөрийн хөтөлбөртөө тусгах талаар 37 зөвлөмжийг хүргүүлсэн.

Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллах төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлахад бэлэн болоод байна. Сонгуулийн үеэр гарч болохуйц хүний эрхийн зөрчил, урьдчилан сэргийлэх арга, сонгогчдын санал хураалтад оролцох, саналаа өгөх орчин нөхцөл, сонгох эрхээ эдэлж чадаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.