Ташкентын их дуулгад манай 14 жүдоч хүч үзнэ
Жүдо бөхийн ээлжит их дуулга тэмцээн болох Ташкентын их дуулга тэмцээн Узбекистан улсын Ташкент хотноо гуравдугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Нийт 68 орны 495 жүдоч өрсөлдөх ба олимпын их наадмын өмнө зохион байгуулагдаж буй тул орон, орны хүчтэнүүд хүч үзэх мэдүүлгээ өгөөд байна. Тодруулбал: Ардчилсан Солонгос улсаас Ханжоу Азийн наадмын мөнгөн медальт Мун Сон Ху, хүрэл медальт Чае Кван Жин нарын дөрвөн жүдоч ирэх бол Оросоос эрэгтэй 18, эмэгтэй 16 буюу нийт 34 хүний маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор болсон байна.
Манай улсаас энэ удаагийн их дуулга тэмцээнд дэлхийн аваргын мнөгн медальт Э.Ариунболд нарын 14 жүдоч барилдах мэдүүлгээ өгөөд байна.
Эрэгтэйчүүд
-60кг Э.Ариунболд, Э.Сумьяабазар
-73кг Б.Эрдэнэбаяр
-81 кг Г.Болор-Очир
-91 Г.Алтанбагана
Эмэгтэйчүүд
-48 кг Г.Наранцэцэг, Г.Баасанхүү
-52 кг Л.Сосорбарам
-63 кг Б.Ганхайч
-70кг Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам
-78 кг О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од
+78 кг А.Адьяасүрэн нарын бөхчүүд хүч үзнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.