ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбатыг томилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбатыг томилсон байна.

Д.Очирбат нь уг албан тушаалд өмнө нь ажиллаж байсан бөгөөд 2018 онд Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байжээ. Д.Очирбат нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн шийдвэрийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандаж байсан юм. Шүүхээс 2021 онд Д.Очирбатыг чөлөөлсөн ЭМ-ийн сайдын шийдвэрийг хууль зөрчсөн хэмээн үзсэн байна. Гэвч өнөөдрийг хүртэл албан тушаалд нь томилолгүй явж иржээ.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Д.Очирбатыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.