СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөргөгч шатаж, угаартах эрсдэлээс 17 хүнийг аварчээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Дундговь аймаг, Сайнцагаан суманд айлын хөрөгч шатжээ.

Тодруулбал, тус сумын долдугаар багийн 115 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг ОБГ-т 02.27-ны өдрийн 04:14 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 04:18 цагт очсон байна.

Иргэн Э-ын гал тогооны өрөөнд хөргөгч шатаж байсныг 26 минут ажиллаж унтраажээ. Улмаар утаажилтын бүсээс тус орцны 17 хүнийг /том хүн 10, хүүхэд 7/ аюулгүй газарт гаргасан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.