СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-26

Иргэд шаардлагагүй зээлийн аппликейшинаа устгахгүй бол гэмт хэргийн хохирогч болох магадлалтай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 жилийн өмнө

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Хурандаа С.Тайван кибер гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван:

-Сүүлийн үеийн судалгаагаар бол кибер орчинд болж байгаа гэмт хэргийн 98 орчим хувийг бусдын нэр дээр нээсэн арилжааны банкны данс ашиглан үйлдэж байна. Виртуал хөрөнгийн хэтэвч,үүрэн холбооны утас хуурамч цахим хаяг зэргээр дамжин гэмт хэргүүд үйлдэгдэж байна.

Тус хэлтэс нь байгуулагдсан цагаасаа хойш нийт мөнгөн дүнгийн 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 943 дуудлага мэдээлэл хүлээн авч 300 дуудлага хүлээн авалтад нь нийт мөнгөн дүнгийн 60.1% буюу 1.7 тэрбум төгрөгийн банкны дансанд хязгаарлалт хийж ажилласан.

Дуудлага мэдээллийг хараад дүн шинжилгээ хийхэд иргэд голдуу байр, машин худалдаж авах болон сүүлийн хоёр сарын хугацаанд бол өвс, малын тэжээл худалдаж авах нэрээр цахим орчинд байршуулсан хуурамч зард итгээд их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулж байгаа тохиолдлууд түгээмэл гарч байна. Иргэд энэ дээр бас анхаарал хандуулах шаардлагатай байна.

17 настай Монгол улсын иргэн Ш нь бусдын “таны утсанд очих кодыг явуулна уу” гэх үйлдлийн аргаар сошиал инженерингийн үйлдлийн аргаар 283 иргэний фэйсбүүк хаягийг хакерджээ. Үүнээс  мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 29 иргэнээс нийт  13 сая төгрөгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон.

Түүнчлэн Токи аппликейшин дээр машин худалдах нэрээр зар байршуулж иргэний хувийн мэдээллийг буюу банкны картных нь мэдээллийг нь авч токи аппликейшин дээр оруулаад тэр дансан дахь мөнгийн хулгайлах боломжийг бий болгож байжээ. . Одоогийн байдлаар 100 иргэний фэйсбүүк хаягт халдлага үйлдэж хувийн мэдээлэл болон картынх нь мэдээллийг авчээ. Уг хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Арилжааны банкны ажилтан М нь нэр бүхий банкны аппликейшиний цоорхойг ашиглаад иргэдийн цахим хэтэвчийг шинээр үүсгээд, доторх дансаар нь дамужуулан хадгаламжинд байсан  мөнгийг татаж авсан ноцтой гэмт хэргийг илрүүлсэн.

Иргэд цахим залилангийн хохирогч болсноо мэдсэн үедээ цагдаагийн байгууллагын 102 утсанд хандахыг зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.