СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-26

Аюулт үзэгдлийн улмаас хоёр хүн нас барж, хоёр хүн гэмтжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 жилийн өмнө

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.19-02.25/ нийслэлийн долоон дүүрэг, 19 аймгийн 32 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, хоёр иргэний амь насыг авран хамгаалжээ. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас хоёр хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 51 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, найм нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.