Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн шөнө цасанд суусан тухай хоёр дуудлага иржээ.
Тодруулбал, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Их-Ам гэдэг газарт дөрвөн зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага хоёрдугаар сарын 26-ний 00:20 цагт иржээ. Дуудлгын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 01:33 цагт очиход иргэн Б-ийн "Toyota Land Cruiser" загварын суудлын автомашин цасанд суусан байсан аж.
Автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул орхиж, иргэдийг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн цагдаагийн эргүүлд хүлээлгэн өгчээ.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн төв автозам дагуу гурван зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлага мөн хоёрдугаар сарын 26-нд 00:40 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 02:27 цагт очиход иргэн А-ын "Kia Boxer" загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 1 цаг 19 минут ажиллаж татан гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.