Монгол улсын сайд, ЗЗХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар Их-Уул, Тосонцэнгэл, Асгат, Баянхайрхан, Тэс сумдад ажиллав.
Ажлын хэсэг Их-Уул сумын иргэдтэй уулзалт хийж, хаваржилтын нөхцөл байдал, цаг үеийн тулгамдсан асуудлуудаар ярилцлаа.
Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд Ланд крузер-77 автомашин шийдвэрлэж, 546 малчин өрхөд 2725 уут тэжээл, хүнсний багц, эрүүл мэндийн багц өглөө. Мөн хүчит тэжээл, тэжээлийн будааг 3-р сард олгохоор боллоо.
Харин Тосонцэнгэл суманд туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэж, 105 айл өрхөд улсын нөөцөөс үнэ төлбөргүй малын тэжээлийн дэмжлэг үзүүллээ.
Улсын нөөцөөс Асгат сумын 120 өрхөд малын тэжээл, хүнсний багцийн дэмжлэг, эрүүл мэндийн тусламж үзүүлэв. Дараагийн ээлжинд хүчит тэжээл, тэжээлийн будаа малчдад хүргэх ажлыг зохион байгуулна.
Шуурхай бүлэг Баянтэс сумын эрүүл мэндийн төвд Toyota Land Cruiser 77 автомашин шийдвэрлэж, 200 өрхөд малын тэжээл, хүнсний багцын дэмжлэг үзүүлллээ. Мөн Бужир багт утасны сүлжээ энэ онд тавих шийдвэрийг гаргалаа.
Өнгөрсөн оны төгсгөлд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарын санаачилгаар Баянхайрхан сумын эрүүл мэндийн төв, сумын тамгын газрын авто машиныг шийдвэрлэсэн. Энэ удаа тэжээлийн дэмжлэг үзүүлэв. Удахгүй малчин өрх бүрт тэжээлийн будааны дэмжлэг үзүүлнэ хэмээв.
Мөн Тэс сумын Эрүүл мэндийн төвд Toyota Land Cruiser 77 маркийн авто машиныг төсвийн хүрээнд шийдвэрлэж, суманд тодорхой хэмжээний тэжээл олгохоор боллоо.
Энэ жил улсын нөөцөөс Завхан аймагт 845.1 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, 350 тн тэжээлийг үнэгүй олгосон. Удахгүй тэжээлийн будааг малчиддаа хүргэх ажил хийгдэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.