Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ сарын 23-ны байдлаар 78.8 мянган мал хорогдоод байна. Малын сэг зэмийг хэрхэн устгах асуудлаар Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Л.Ариунаагаас тодрууллаа.
Тэрбээр “ Хөвсгөл аймагт өвөлжилт хаваржилт хүндэрч, нийт нутгаар зудын байдалтай байна. УОК-ын шуурхай гуравдугаар бүрэлдэхүүн нэн хүнд байгаа долоон суманд ажиллалаа. Өнөөдрийн байдлаар 78.8 мянган мал хорогдоод байна. Нийт мал сүргийн 13.7 хувь хорогдсон. Гэсэн ч хорогдол цаашдаа нэмэгдэх хандлагатай байна. Тэгэхээр гамшгийн дараах хариу арга хэмжээг авахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 35 сая төгрөг малын сэг зэм устгах ажилд зориулж байсан бол энэ жил тус хөрөнгө тав дахин нэмэгдэх нөхцөл байдал үүслээ. УОК-ын Шуурхай штабт 200 сая төгрөг олгож өгөх хүсэлт гаргасан. Шар усны үерээс өмнө малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.