СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-23

УОК-оос олгож байгаа тэжээл тал шуудай байх ямар ч боломжгүй гэлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УОК-ын шуурхай штабаас зудын нөхцөл байдлын талаар өдөр бүр мэдээлж байхаар болсон. Өнөөдөр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг үеийн мэдээллийг өглөө. 

Энэ үеэр өвөлжилт хүндэрсэн аймаг сумын малчдад олгож байгаа тэжээл нь тал шуудай байгаа гэх шүүмжлэл дагуулсан зураг олон нийтийн сүлжээнд тархсанд тайлбар өгөв. 

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

- Улсын нөөцийн өвс тэжээл тарааж өгч байгаатай холбоотой зарим ташаа мэдээлэл цахим орчинд тархсан. . Улсын нөөцөөс гарч байгаа тэжээл нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн шошготой байгаа. Манайд монгол шошготой тэжээл байхгүй. Иргэд, аж ахуй нэгжүүд, хамт олон нэгдэж нийлээд тусламжийн аянг ихээр өрнүүлж байгаа. УОК-оос олгож байгаа тэжээл нь тийм дутуу, хагас байгаа бол бидэнд шууд хандаж, эзэн холбогдогчийг нь олж тогтооно.

Олон нийт маань энэ асуудлыг ялгаж салгаж ойлгох шаардлагатай байна. Зудын нөхцөл байдлыг улс төржүүлэх зорилготой үйл ажиллагаа нэлээн өрнөж байна. Гамшгийн эсрэг хийж байгаа ЗГ, УОК-оос хийж хэрэгжүүлж байгаа эдгээр үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг та бүхнээсээ хүсэж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.