СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-22

Д.Ринчиндорж: Манай малчид “тэжээгээд байхад л том том баагаад үхээд байна” гэж ярьдаг нь тэжээлээ буруу бэлдэж өгөөд байгаагийн шинж

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Улсын онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан шуурхай долоон бүлэг ажиллаж байна. Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-д хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад олгох саналыг сайд Х.Болорчулуун Улсын онцгой комисст тавьж, шийдвэрлүүлснээр улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тонн өвс, тэжээлийг орон даяар нэгэн зэрэг тараах ажлыг зохион байгуулж буй.

Малчдад дэмжлэг болгон тараагдаж буй тэжээлийн улаанбуудайг хэрхэн зөв бэлдэж, малдаа өгч тэнхрүүлбэл зохистой талаар Монгол Улсын зөвлөх мал зүйч Д.Ринчиндоржтой ярилцлаа.

Монгол Улсын зөвлөх мал зүйч Д.Ринчиндорж: 

- Засгийн газрын шийдвэрээр тэжээлийн улаанбуудайг малчдын хотод хүргэж өгч байна. Тиймээс улаанбуудайг яаж ашиглах талаар хэд хэдэн зөвлөгөө өгье.

Тэжээлийн улаанбуудайг бүхлээр нь ерөөсөө өгч болохгүй. Ямар нэгэн байдлаар няцалж, хагалж өгөх ёстой. Хагалсан буудай, бүхэл буудайгаа боловсруулах хэд хэдэн арга байна. Буцалсан халуун ус буюу 35-45 градусын халуун усанд бүхлээр нь хийж, галын дэргэд тавиад 4-5 цаг болоход сайхан хөөгөөд дэвтэнэ. Тэрийгээ шүүж аваад, махны машинаар машиндана. Махны машинаар машиндсанаа бусад тэжээлтэйгээ хольж өгнө. Дангаар нь өгөхгүй. Тэжээл өгөхийн өмнө 8-10 хэмийн бүлээнд усанд хужир шүү хийгээд малаа усална. Жишээлбэл, бог малд 100-120 грамм, бод малд 350-400 граммыг өгнө. Тэр өгч байгаа хэмжээгээ тогтмол цагт өгнө. Жишээлбэл, өглөө, орой бэлчээрт гарахын өмнө гэх мэт. Тэжээлээ өгчихөөд аль болох хөдөлгөөнтэй байлгах шаардлагатай. Яагаад гэвэл хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа нэгэнт алдагдаад саарсан учраас гэнэт хүчтэй тэжээл өгөхөөр шингээж чадахгүй “алддаг” явдал бий.

Малын хоол боловсруулах эрхтэнд байгаа бичил биетнүүд ислэг ихтэй тэжээлээр хооллож өөрийнхөө хэрэгцээт уургийг нийлэгжүүлдэг учраас үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Сайн чанарын өвсийг бага бага хэмжээгээр дураар нь тавьж өгвөл илүү шим тэжээл шингэц нь дээшилнэ.

Өөр нэг арга нь, бууз жигнэж байгаа юм шиг жигнүүр дээр буудайгаа хийгээд төмпөн хөмөрч тавиад буцалгахаар хөөгөөд ирнэ. Яг тэр үед нь бусад тэжээлтэй холиод өгч болно. Гэхдээ заасан хэмжээгээр бага багаар тогтмол цагт нь өгвөл хоол болно.

Өөр арга нь 32-36 хэмийн 10литр бүлээн усанд нэг килограмм улаанбуудай хийгээд дрож буюу исгэгчээс дөрвөн халбага хийж, галын дэргэд тавина. 4-6 цаг болоход хуучин малыг тэнхрүүлж байсан “Барда” гэх тэжээл бий болно. Үүнийг хөдөөгийн ахмад малчид бүгд мэдэж байгаа. Харин залуу үе мэдэхгүй байгаа байх. Исгэсэн “Барда”-гаа бог малд 200-300 мг, бод малд 1,500-2 литр өглөө хоёр удаа өгөөд байхад хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа маш идэвхтэй болдог. Исгэсэн “барда”-нд бага зэргийн глюкоз сахар нэмээд өгвөл илүү малын энерги хүч нэмэгдэнэ. Тэгээд аль болох хөдөлгөөнтэй байлгавал тэжээлийн шинж чанар биед нь шингэнэ гэсэн үг.

Манай малчид “тэжээгээд байхад л том том баагаад үхээд байна” гэж ярьдаг. Энэ чинь өгөх хэмжээ нь ихдээд байгаа гэсэн үг. Малыг хужир давстай усаар сайн услах хэрэгтэй. Бага бага хэмжээгээр тогтмол цагт өгвөл шим болж малыг тэнхрүүлэх үндсэн зорилгоо хэрэгжүүлж чадна

Иймэрхүү замаар тэжээлийн буудайг ашиглавал үр ашиг гарна. Дэмжсэн дэмжлэг үр дүнтэй болно. Тэжээлээ эх мал, хээлтүүлэгч малдаа өргөн ашиглавал их зохистой гэж бодож байна. Байдал хүнд байгаа учир эх мал, хээлтүүлэгч малаа авч үлдэхийг л бодох хэрэгтэй. . Хамгийн гол нь очиж байгаа тэжээл төр засгийн дэмжлэгийг үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Тэгээд сэтгэл зүйн хувьд өндөр байх шаардлагатай. Эзэн хүний сэтгэл зүй хичнээн өндөр байх тусам тухайн мал амьтан чинь төдий чинээ түргэн тэнхэрч ирдэг гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
2 сарын өмнө
103.212.116.49

MALCHID ENE ZUVLUMJIIG EZEMSHIKH ,KHEREGJUULEKH CHUKHAL ZUVLUMJ BNA SHUU .Mongol khun bur khuduu amidarch bui khumuustee sheir khiij damjuulaarai .Unekheer tulsan ajil shuu .

Зочин
2 сарын өмнө
103.41.93.182

Зөв зөвлөгөө бна авагруудын ашигийг одоо толгойдоо утасандаа хийж аваарай

зочин
1 сарын өмнө
66.181.189.138

Усаа халаах зэрэгт түлш нилээд орох юм байна даа Төв суурин газар тээрэмдээд няцлаад явуулмаар юм байна даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.