ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд

2024 оны хоёрдугаар сарын 21-ны лхагва гарагт эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ. 

Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаа. 

Хязгаарлалт 1-2 цагийн хугацаанд үргэлжлэх бөгөөд тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хүсэв.

xkjc4f 428682493 795179519319339 1662132503922144083 n x974

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.