СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ёс зүйн зөрчил гаргасан "ТТТЗ"-ын албан тушаалтнуудыг зөрчлийн хуулиар 25 мянган төгрөгөөр торгоно

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

“Тавантолгой Төмөр зам” ХХК-иас ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнууддаа хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээлсэн. 

Тэгвэл уг хэрэгт Цагдаагийн байгууллагаас “Тавантолгой" төмөр зам ХХК-ийн нэр бүхий ажилчдын талаарх асуудлыг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл. Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах

2.Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.