СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТАНИЛЦ: Түр хаагдсан орон нутгийн замууд

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Улсын хэмжээнд түр хаагдсан орон нутгийн замуудыг мэдээллийг хүргэж байна. 

  • Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин, Сайхан, Булган, Улаанхус багууд руу явах болон Булган сум руу очих Улаагчны даваа, Индэртийн хавцал хаагдсан,
  • Завхан аймгийн Баянтэс, Тэс сумууд цас их орны улмаас сумаас орох гарах хөдөлгөөн хаагдсан. Баянхайрхан сумын Төөнөтийн даваа, Нөмрөг сумын Баруун даваа, Тэс Зээрэнгийн хөндий, Цагаанхайрхан сумын Ганцын давааны замууд хаагдсан,
  • Ховд аймгийн Мөст сумын Бага-Улаан гэх газар хаагдсан.
  • Увс аймгийн Давст сумаас Боршой боомт орох зам хаагдсан.
  • Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган, Цагаан-Овоо, Баян-Овоо, Хэрлэн сумуудад цасан шуурга шуурч байна.
  • Дорноговь аймгийн Эрхэт сумаар цасан шуурга шуурч байна.
  • Сүхбаатар амгийн ихэнх сумдаар цасан шуургатай байна.
  • Хэнтий аймгийн ихэнхи нутгаар салхитай, зарим нутгаар цасан шуургатай байна.
  • Бусад аймгуудад зам, даваа харьцангуй гайгүй, цас ороогүй боловч нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна.

Мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг дагаж түр хугацаанд холын замд гарахаас татгалзахыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.