СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амралтын өдрүүдэд -36-38 хэмд хүрч огцом хүйтрэх төлөвтэй байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Амралтын өдрүүдэд Улаанбаатар хот орчимд шөнөдөө -36-38 хэмийн огцом хүйтрэх төлөвтэй байгааг онцгойлон анхааруулж байна. 

Улаанбаатар хотод өнөөдөр өдөртөө -1-2 хэмийн хүйтэн байна.

Говийн бүс нутгаар өмнө зүгийн дулаан агаарын нөлөөгөөр огцом дулаарч Даланзадгад хот орчимд +8+10 градуст хүрч дулаарна.

Гэсэн ч бямба болон ням гарагт ихэнх нутгаар орох цасны хамт Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирснээр огцом хүйтрэх төлөвтэй байна. Улаанбаатар хот орчимд шөнөдөө -36-38 хэмийн огцом хүйтрэх өдрүүд тохиох төлөвтэй байгааг онцгойлон анхааруулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.