СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цасанд дарагдсан иргэн А-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн шөнө /2024.02.16/ ирсэн аюулт үзэгдэл, ослын дуудлагын мэдээллийг хүргэж байна.

Гал түймэр:

Булган аймаг, Сэлэнгэ сум Ингэт багийн “Цагаан хуст” гэдэг газар  /сумын төвөөс зүүн зүгт  зүгт 17 км, аймгийн төвөөс зүүн зүгт 120 км-т/ 02.15-ны өдрийн 16:20 цагт байшин шатсан тухай мэдээллийг 20:48 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Н-ийн 5х4 метрийн хэмжээтэй байшин шатсан тул Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт 19:00 цагт ирүүлсэн.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 28 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн  02:53 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Х-ийн  “Приус-41” загварын автомашин, эзэн нь тодрохой бус “Акуа” загварын суудлын автомашин тус тус хайрагдан шатсан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 30 дугаар хороо зочид буудалд буйдан шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 03:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын  зочид буудлын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд буйдан шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М/40 орчим настай, эрэгтэй/ ухаан алдаж нас барсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Говь-Алтай аймаг, Тайшир сум, Хуримт багийн "Хар-Үзүүр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 58 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км-т таван зорчичгтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.15-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж цасанд суусан автомашиныг 14:20 цагт татан гаргасан.

Завхан аймаг, Тэс сум, Дооно багийн “Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 330 км, сумын төвөөс баруун урд  зүгт 25 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.15-ны өдрийн 21:30  цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн  алба хаагчдыг очиход Увс аймгийн Зүүнхангай сумаас Завхан аймгийн Тэс  сумын чиглэлд 15 зорчигчтой, 4 автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум, Хүйтэн буйр багийн “Төгрөг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ тус сумын харьяат 2 малчин малаа хариулж яваад уулын цасны нуралд өртөж, цасанд дарагдсан тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, мэргэжлийн ангийнхан ар гэрийнхэн очиход малчин Х /29 настай, эрэгтэй/ цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн бөгөөд малчин А /26 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.