СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2024-02-14

Манай улс энэ оны эхний нэг сарын байдлаар 127 мянган ширхэг сарнай цэцэг импортолжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Манай улс энэ оны эхний нэг сарын байдлаар 175 мянган ам.долларын 317,270 ширхэг амьд цэцэг импортолсон байна. 

Үүнээс 69.9 мянган ам.долларын 127,205 ширхэг сарнай цэцэг импортолсон бөгөөд гарал үүслийг улсаар задалж үзвэл:

  • БНХАУ-аас 64.7 мянган ам.долларын 124,054 ширхэг
  • Эквадор улсаас 2.7 мянган ам.долларын 1,850 ширхэг
  • Нидерланд улсаас 2.4 мянган ам.долларын 1,280 ширхэг
  • БНСУ-аас 0.08 мянган ам.долларын 21 ширхэг сарнай цэцэг тус тус худалдан авчээ. 

Харин өнгөрсөн оны мөн үед нийт 165 мянган ам.долларын 251,576 ширхэг амьд цэцэг импортолсноос 71.7 мянган ам.долларын 114,583 ширхэг сарнай байжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.