Урд хөршид цагаан сарын баяр эхэлж, Бээжин хотын төв гудамжинд 250 мянга гаруй дэнлүү асаажээ

Хятадад 2024 оны цагаан сарын баярын хөдөлгөөн эхэлсэн эхний өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт бүх төрлийн тээврийн хэрэгслийн зорчигч тээврийн хэмжээ 189 сая хүн давж, өмнөх оныхоос 19.7 хувиар өсжээ.

Энэ жилийн Хятадын хаврын баярын амралт хоёрдугаар сарын 10-наас 17-ны хооронд үргэлжлэх юм.

421972891 785589783587307 7413044356264000260 nХаврын баярыг угтан Хятадын нийслэлд Бээжин хотын төв гудамжинд 250 мянга гаруй дэнлүү болон бусад чимэглэлийг өлгөж, 2800 гаруй гэрэлтүүлгийн байгууламжийг нээж, баярын уур амьсгал бүрдүүлжээ.

426225277 790852756394343 2037062184289181778 n

426082870 790852736394345 96151629130064980 n

426079538 790852703061015 6731264690992681492 n

Цагаан сарын баярыг угтаж Бээжингийн Бадалин-цагаан хэрмийн хаврын баярт зориулсан шөнийн үзүүлбэрүүд, өнгөлөг дэнлүү, галт луун бүжиг гээд жуулчдыг татах шөнийн тоглолтуудаа эхлүүлжээ.

426121052 792049396274679 1249568593832774919 n

426171765 792049409608011 3939466001324517798 n

Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сычуань мужийн Зигон хотод 30 дахь удаагийн олон улсын дэнлүүний наадам баасан гарагт эхэллээ. Зигоны дэнлүүний наадам нь Тан (618-907), Сүн (960-1279) гүрний үеэс улбаатай үндэсний хэмжээний биет бус соёлын өвд тооцогддог юм.

423694222 785590583587227 4115007364926700711 n

423717061 785590560253896 3238682679557307272 n

423671500 785590616920557 8956008761579830988 n

"Хятадын цагаан сарын үдэшлэг" бол Геннисийн номонд бичигдсэн, телевизийн урлагийн хамгийн том контентийн нэг билээ. Өнгөрөгч жилүүдэд робот хөтлөгчтэй, 5D үзүүлбэрүүд нь ихээхэн сенсааци тарьж байсан. Харин энэ жил Хятадууд ямар технологиор дэлхий нийтийг гайхшруулах бол...?

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.