ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд

УБЦТС ТӨХК-иас 02-р сарын 07-ны лхагва гараг буюу өнөөдөр эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан “Хязгаарлалт хийж болзошгүй” байршлуудын мэдээллийг гаргажээ. 

Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд 17:00-22:00 цагийн хооронд ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, Тог-оо тохируулахыг хэрэглэгчдэдээ уриалжээ.

Цахилгаан хязгаарлах хугацаа 1-2 цаг үргэлжилнэ. Сэргээгдэх эрчим хүчний тухайн цагууд дахь үйлдвэрлэлээс хамааран хуваарьт өөрчлөлт орох магадлалтай. Хэрэглээг аль болох хурдан сэргээхийг хичээн ажиллах тул хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээсээ хүсжээ. 

л

11

21

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.