СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2024-02-07

Starlink Монгол дахь үйлчилгээний албан ёсны нээлтийг хоёрдугаар сарын 26-нд хийхээр тохирчээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

ЦХХХ-ны сайд Н.Учрал SpaceX компанийн төвөөр зочилж, пуужин үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн дэд ерөнхийлөгч Том Очинеротой уулзжээ.

Starlink компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхээ өнгөрсөн онд авсан. Ингэснээр Starlink нам орбитын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлж, Монгол орны хаанаас ч өндөр хурдны интернэтэд шууд холбогдох боломж бүрдэх юм.

Харин Одоогоор үйлчилгээний үнэ тарифын талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал SpaceX компанийн төвөөр зочилж, пуужин үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн дэд ерөнхийлөгч Том Очинеротой уулзалт хийх үеэр уг шийдэлд хүрчээ.

Starlink компани нь АНУ, Канад, Ин Британи, Герман, Шинэ Зеланд, Австрали зэрэг 50 гаруй улсад үйлчилгээгээ нэвтрүүлж, 4,000 гаруй хиймэл дагуулыг хөөргөн, дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгожээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.