Хүнд гэмтэж нисдэг тэргээр Сэлэнгээс ГССҮТ-д хүргэгдэж байсан охин эрүүл саруул болжээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд өнгөрсөн оны долоодугаар сарын 13-нд найман настай охин моринд чирэгдсэн, маш хүнд гэмтэлтэй, газраар тээвэрлэх боломжгүй байжээ.
Тухайн үед ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ЕС-145 загварын МТ-1111 агаарын хөлгөөр нислэг үйлдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, хүлээлгэн өгсөн байна.
Хөл дээрээ босох боломжгүй гэгдэж байсан охин зургаан удаагийн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэн, эрүүл саруул болжээ.
Тэрээр ээж, ахын хамтаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид хүрэлцэн ирж, нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, ангийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.