СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Орон нутгаас нийслэл рүү олон тооны зэрлэг амьтад тээвэрлэж байсныг илрүүлжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар 317 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлжээ.

Тодруулбал, Орон нутгаас нийслэл рүү зорчих хөдөлгөөний хяналт шалгалтаар 179 тарвага, 10 чоно, зээр нэг, загас 187, үнэг гурав, туулай гурав, ятуу шувуу гурав, хярс ес, зэрлэг гахайн мах 15 кг, чонын соёо 11, бугын эвэр зургаа, чанаж бэлтгэсэн тарвага дөрвөн ширхэгийг тээвэрлэж явсныг илрүүлжээ. Тус эд мөрийн баримтыг түр хураан авч холбогдох байгууллага, албан тушаалтанд хуулийн хугацаанд шилжүүлээд байна.

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас түр хураагдсан эд зүйлсийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12.2, 4.12.9-д заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагат шилжүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.