СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний шалгалтын бүртгэл энэ сарын 26-29-нд болно

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Солонгос Улсад ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 26-29-нд www.e.halamj.mn сайтаар явагдана. Уг шалгалтаас нийт 4 261 хүнийг сонгон шалгаруулна. 

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

  • 18-39 насны буюу 1984 оны хоёрдугаар сарын 26-наас 2006 оны хоёрдугаар сарын29-ний өдрийн хооронд төрсөн байх
  • Монгол Улсад хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй 
  • БНСУ-ын Элчин сайдын яамны виз мэдүүлж татгалзсан хариу удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй
  • Цахим бүртгэлийн системд бүртгүүлэх дэлгэрэнгүй зааварчилгааг энэ сарын 16-нд hudulmur-halamj.gov.mn болон monkor.net сайтад байршуулах аж.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.