СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2024-02-05

Олон улсын төлбөр тооцооны систем “Apple pay”-г Монгол Улсад нэвтрүүлнэ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 сарын өмнө

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал цахим төлбөр тооцооны гол тоглогчдын нэг “Visa” компанийн дэд ерөнхийлөгч Майкл Нунес болон, “Apple” корпорацийн олон улсын бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Ник Аман нартай уулзлаа.

Уг уулзалтуудын үр дүнд “Apple pay” энэ оны долоодугаар сарын 1-ний дотор Монгол Улсд үйл ажиллагаагаа нэврүүлэхээр тохиролцсон байна. Мөн “Apple pay” -тай хосолсон “Visa” картын үйлчилгээг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах боломжтой талаар Сан-Франциско дахь “Visа”компанийн төв оффист зохион байгуулагдсан уулзалтын үеэр онцолжээ.

“Apple pay” нь 2014 онд танилцуулагдсан цагаасаа эхлэн Iphone хэрэглэгч 800 сая гаруй хэрэглэгчид үйлчилж буй цахим төлбөр тооцооны систем юм. Харин “Visа” бол дэлхийн 200 гаруй оронд нэвтэрсэн зөвхөн дебит кредит кард үйлдвэрлэгчээс гадна цахим төлбөр тооцооны технологиор тэргүүлэгч компани юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

-Сүүлийн жилүүдэд Монголын хэрэглэгчид, бизнес эрхлэгчид Amazon, eBay, Alibaba болон бусад платформуудаар дамжуулан цахим худалдаа хийх, санхүүгийн харилцаанд орох тохиолдол ихсэж байна. Гэсэн хэдий ч цахим худалдааны гүйлгээний ихэнх нь төлбөрийн картаар хийгддэг бөгөөд олон улсын төлбөрийн шийдлүүд төлбөр авах үйлчилгээг Монгол Улсад үзүүлдэггүй нь боломжийг ихээр хааж байна. Хил дамнасан төлбөрийн үйлчилгээ илүү хурдан, хямд, ил тод, хүртээмжтэй байх нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд өргөн хүрээтэй, үр өгөөжтэй байхын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг дэмжих юм гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.