СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-02-05

12 настай охин хөнөөсөн хэргийг мөрдөх ажиллагаа дуусчээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Дорноговь аймгийн Сайншанд сумын ...сургуулийн сурагч Д 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон. Түүнийг Г гэгч этгээд автомашиндаа суулган авч явж, эзгүй газарт аваачин хөнөөсөн хэрэг гарсан. Эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Мөрдөн байцаах албанаас иргэн Г-д холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан хүн хулгайлсан. Улмаар 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хэсгийн 2.4, мөн хэсгийн 2.7, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг хийжээ. 

Улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.