? “Урт цагаан”-ыг тохижуулах төлөвлөлтийг олон нийтэд танилцууллаа
“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.
Тиймээс барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад, 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн.
Ийнхүү “Урт цагаан”-ыг цэцэрлэгт хүрээлэн бүхий аялал жуулчлалын гудамж болгон тохижуулах төлөвлөлтийг олон нийтэд танилцуулж байна.
Урт цагаан байсан суурин дээр урд талын дөрвөн эгнээ зогсоолыг нэгтгэж, Улаанбаатарт хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг байгуулна.
Бидний урьдчилсан тооцооллоор 198 машины зогсоолтой дээрээ ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах эхний ээлжийн зураг төслийн талаар яригдаж байна. Хэрэв доороо зогсоол хийхгүй шууд ногоон байгууламж хийвэл төсөвт өртөг 20 дахин хямд тусна. Харин зогсоол тусгайлан шийдэж, зорчих хэсгийг тунель хэлбэрт шилжүүлж тохижуулбал зардал харьцангуй өндөр гарна.

.jpg)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.