СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Солонгосын виз олгох хугацаа уртасч 80+ хоногт хариу өгнө гэлээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 сарын өмнө

БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамнаас визний хариу олгох өдөрт өөрчлөлт орж байгаа талаар мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл, виз мэдүүлэх иргэдийн тоо өссөнөөс албан ёсны материал бүрдүүлэлтийн төвүүдийн ачаалал ихэссэн, мөн энэ хэрээр иргэд залиланд өртөх тохиолдол нэмэгдсэн тул дээрх шийдвэрийг гаргасан гэлээ.

Энэхүү шинэчлэлт нэгдүгээр сард визний хариугаа авах хүмүүст хамаарахгүй бөгөөд зөвхөн шинээр материал өгч байгаа хүмүүст хамаарна гэдгийг тодотголоо.

Материал шалгах хугацааг ангилал тус бүрээр өөр өөр хугацаатай болгожээ.

Тодруулбал, 

- Эмчилгээ, виз авах зөвшөөрлийн код- 7 хоног

- Байгууллагын урилга, сургалтын виз, F4- 20 хоног

- Богино хугацааны аялал (Олон удаагийн виз хамаарна) F1, F2, F3- 80 хоног

- Гэрлэлт цагаачлалын виз (F-6) мэдүүлсэн өдрөөс хойш 80 хоногоос дээш. 

Нэмэлт /мульти виз/: 

- Нэг жилээс дээш оршин суусан оюутан визтэй залуус эхнэр, нөхөр, хүүхдэдээ гурван жилийн мульт виз хүсэх боломжтой болсон, 

-Дагалдан виз гарахгүй байгаа аав ээж, эхнэр, хүүхэд, нөхрийн визээ энэ визээр мэдүүлэх боломжтой болсон,

-Анх удаагаа мульт виза хүсч байгаа хүн заавал нэг жилийн виз авахгүйгээр 3 жилээр хүсэх боломжтой болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.