ТАНИЛЦ: Хэдэн ширхэг хувьцаатай эсэхээ эндээс шалгаарай

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгийг иргэдийн данс руу өнөөдрөөс эхлэн шилжүүлнэ.

Иргэн та хэдэн ширхэг хувьцаатай эсэхээ ЭНД дарж нэвтрэн регистрийн дугаараа кириллээр бичин шалгах боломжтой.

Ингээд хувьцааны тоог 108.7 төгрөгөөр үржихэд таны авах мөнгөн дүн гарах юм. Үүнээс ХХОАТ-ын 10 хувийн татвар суутгахыг анхаараарай.

Тухайлбал :

  • Иргэн Б 1072 ширхэг хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа тул 116 мянган төгрөгийн ногдол ашиг авна. Гэхдээ ХХОАТ-ын 10 хувийг суутгаад иргэний дансанд очих мөнгөн дүн нь 104 мянган төгрөг болно.
  • Иргэн П “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 750 ширхэг хувьцаа эзэмшиж байна. Түүний эзэмшиж буй 750 ширхэг хувьцааг нэгж хувьцааны үнэ болох 108.7 төгрөгөөр үржүүлэхэд түүний авах ногдол ашгийн мөнгө 81,525 төгрөг болж байна. Үүнээс 10 хувийн татвар суутгагдана.
  • Иргэн О 544 ширхэг хувьцаатай. Нэгж хувьцааг 108.7 төгрөгөөр үржүүлэхэд түүний авах ногдол ашгийн мөнгө 59.132 төгрөг болж байна. Үүнээс татварын 10 хувь суутгагдана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.