?LIVE: Л.Оюун-Эрдэнэ: ЭТТ компанийн ногдол ашиг 402 мянган төгрөгийг иргэн бүрд олгогдохоор урьдчилсан тооцоо гарсан

Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийн хамтран боловсруулахаар МАН, АН, ХҮН намын дарга нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Засгийн газрын хуралдаанаар байгалийн баялгийг тэгш хүртээхэд заасны дагуу Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийг парламентад суудалтай намуудын дарга нартай санамж бичиг байгуулж, хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.

Ерөнхийлөгчийн баялагтаа эзэн байх суурь зарчимд санал нэгдэж, хуулийн төслүүд өргөн барьсан. Эдгээр төслийг зөвшилцсөн намын дарга нарт талархаж байгаагаа илэрхийлье.

Монгол Улс анх удаа холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгох гэж байна. Маргааш парламентад суудалтай гурван намын дарга Бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн форумд оролцоно. Бид зөвшилцөж, нэгдэж чадвал бодит үр дүн гардгийг Нүүрсний сонсгол зэрэг харуулж байна.

Үндэсний Баялгийн сан нь Ирээдүйн, тогтворжуулалт, хуримтлал зэрэг сангаас бүрдэнэ.

Стратегийн төслүүдийн 34 хувийг иргэдийн орон сууц зэрэгт зарцуулах юм.

Өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лицензийн талаар сонсгол явуулах зэрэгт уг хуулийн төсөл түлхэц өгнө.

Өнөөдрийн хурлаас 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа. 3.4 сая иргэн Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигч болж байна.

Эрдэнэс тавантолгой 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах урьдчилсан дүгнэлт гарлаа. Тус компани ногдол ашгаа хуваарилах үүрэгтэй. . Энэхүү тоо нь татварын өмнөх мөнгөн дүн. Харин  гэж тус компанийн удирдлагууд мэдэгдсэн. Үүнд санхүүгийн аудит орно. Баялагийн сангийн тухай хууль батлагдсны дараа хувь хүн бүр дээр хуримтлалын нэгдсэн сан бий болно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.