СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-30

Сэлэнгэ аймгийн онцгой байдлын алба 1.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар ажил үйлсээрээ төрийн байгууллагуудыг манлайлж, аймгийн 2023 оны шилдэг агентлагаар шалгарчээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2023 онд аймгийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 243 удаагийн дуудлагаар ажилласан байна.

Онцгойгийн алба хаагчид 18 хүний амь аварч, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 1.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Түүнчлэн тус байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа ажиллах нөхцөл, албаны өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд тохижилт, бүтээн байгуулалтын олон ажлыг өрнүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн зүгээс аврагчдын ажил үйлсэд дэмжлэг үзүүлж, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны завь, мотопомп, хувцас зэрэг 27 сая төгрөгийн өртөг бүхий техник, тоног төхөөрөмжийн батламжийг мөн гардуулан өгчээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.