Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барина.
Өнгөрсөн долоо хоногт /2024.01.24/ Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрэлт болсноос үүдэж онцгой байдлын гурван алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Талийгаачдыг өнөө өглөө /2024.01.29/ сүүлчийн замд нь үдсэн.
Тэгвэл "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар боллоо" гэж ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ө.Золбаяр өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.