Д.Сумъяабазар: Циркийн барилгын ажил 5 дугаар сард дуусаж, ашиглалтад орно

Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадоржийн хувийн хэвшилд очоод буй "Аса цирк"-ийг дотроос нь нурааж, хашаа татаад хэдэн жил болж байна.

Циркийн хувьчлалтай холбоотой асуудал дээр циркчид болон иргэд эсэргүүцэн, Монголын циркийн урлагийг гудамжинд гаргаж, циркийн барилгыг үгүй хийх гэж байна хэмээн хүчтэй шүүмжилж байв. Улмаар шинэчлэгдсэн "Аса цирк"-ийг 2021 оны зургаадугаар сард ашиглалтад оруулна гэж байсан ч хэл сураггүй хэвээр.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд "Д.Сумъяабазар хотын даргаас буухдаа "Аса цирк“-ийн барилгыг нурааж, оронд нь 35 давхар оффис, орон сууц барихаар төлөвлөжээ” гэх мэдээлэл цахим орчинд гарсан.

Уг мэдээлэлд хотын дарга асан Д.Сумъяабазар цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ.

Тэрбээр “Циркийн барилга байгууламжийн ажил нь хийц, үндсэн хэв маяг, загварчлалаа өөрчлөхгүйгээр хэвийн явагдаж байгаа бөгөөд одоо дотоод заслын ажил хийгдэж байгааг хэлж байна. Энэ оны 5 дугаар сарын 1 гэхэд барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад оруулахаар мэргэжлийн компанийн залуус өдөр шөнөгүй ажиллаж байна. Компанийн удирдлагуудаас асууж тодрууллаа” гэжээ.

423132878 961245545357541 8489268580439248697 n

424539995 961245552024207 2987228896481628972 n

424573783 961245575357538 7865965500251948676 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.