Д.Амгалан: Галд өртсөн орон сууцнуудыг НЗД-ын нөөц хөрөнгөөр засна

Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ОБЕГ, ЦЕГ-ын удирдлагууд болон НЗДТГ-аас мэдээлэл өглөө.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амгалан:

-Нэгдүгээр сарын 25-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас иргэдийг түрээсийн байранд оруулахад дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсантай холбоотойгоор иргэдтэй уулзаж, мэдээлэл өгч ажилласан. Түрээсийн байранд ороход нь дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Мөн иргэдийн орон сууцны эцсийн өмчлөгч гэдгийг баталсан баталгаа, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн байгууллагаас холбогдох баримт бичиг, мэдээллийг авч бэлдэх ажлыг хамтраад хийж байна. Засгийн газраас гарах орон сууцны түрээсийн мөнгө Төрийн сангаар дамжиж гарна. Эргээд буруутай этгээд төлөх учраас иргэдтэй түрээсийн гэрээ байгуулж ажиллана. Иргэдтэй гэрээ байгуулахад бэлэн болсон.

Мөн нэмэлтээр хэлэхэд, Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө гэж бий. Энэ хөрөнгөнөөс галд өртөж, эвдэрсэн орон сууцнуудыг засна. Энэ мөнгийг эргээд мөн буруутай этгээдээр төлүүлэхээр төлөвлөж ажиллаж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.