СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Утаажилтын бүсээс 56 иргэнийг аюулгүй газарт гаргажээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо "Содон" хорооллын 90 дүгээр байрны хогийн сувагт хог шатаж, гал гарчээ. 

Энэ талаар Онцгой байдлын газраас тодруулахад "Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 90 дүгээр байрны С орц хог шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 25-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны С орцны хогийн сувагт хог шатаж байсныг  ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орцны 34 том хүн, 22 хүүхэд нийт 56 иргэнийг аюулгүй газарт гаргасан гэж мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.