СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-01-25

70 сая орчим жилийн өмнөх үед хамаарах динозаврын толгойн ясыг БНХАУ-ын иргэдэд борлуулах гэж байжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Махчин динозаврын толгойн ясыг бусдад худалдан борлуулах гэж байсан хууль бус үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Эрүүгийн цагдаагийн албанаас “Э” нарын долоон иргэн хууль бусаар палеонтологийн хайгуул, малтлага хийж одоогоос 70 сая орчим жилийн өмнөх үед хамаарах махчин динозаврын төрөл Тарбозаврын толгойн ясыг хууль бусаар олж авч, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын иргэдэд худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан хууль бус үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд холбогдох этгээдүүдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, орон байранд хийсэн нэгжлэгээр 84 см х 112 см хэмжээтэй Тарбозаврын толгойн ясыг илрүүлэн хураан авч, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.