СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-25

НҮБ-ын Хүүхдийн Сангаас орон гэрээ түр хугацаанд алдаад буй иргэдэд тусламж үзүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзвар дээр гарсан ослын улмаас ойр орчмын орон сууцууд галт өртөөд буй. Гал түймэрт өртсөн орон сууцны айл өрхийг зочид буудалд түр нүүлгэн шилжүүлж, байрлуулах ажиллагааг зохион байгуулсан талаар ОБЕГ-аас мэдээлсэн.

Тэгвэл НҮБ-ын Хүүхдийн Сангаас орон гэрээ түр хугацаанд алдаад буй иргэдэд ахуйн хэрэгцээний тусламж үзүүлжээ.

Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн шинэ Суурин төлөөлөгчөөр Эваристе Коуасси-Комлан:

-Бид дэлбэрэлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүст хэрэг болж магад гээд өдөр тутмын эрүүл ахуйн хэрэгцээт бүтээгдэхүүний багцыг түр амьдарч буй буудалд нь аваачиж өглөө. Энд 140 хүн амьдарч байна. Үүний 41 хүүхэд. Энд мөн эрүүл мэндийн ажилтнууд тусламж үйлчилгээ үзүүлж байна гэжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.