СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОБЕГ: Угаартсан алба хаагч амьсгалын төхөөрөмжөө өмсөхдөө утаа залгисан

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Дорнод аймгийн Хэрлэн сумын Гуравдугаар баг хуучнаар Намын хорооны зүүн талд байрлах нийтийн байранд өчигдөр /2024.01.24/ гал гарч, онцгой байдлын нэг алба хаагч угаартжээ.

Ахуйн гал түймрийг унтраахаар ажиллаж байсан Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн нэг алба хаагч утаат орчинд угаартсаныг эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, биеийн байдал нь тогтворжсон байна.
Энэ талаар ОБЕГ-аас мэдээлэл өгөв.

-Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан гал түймрийн үеэр Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн нэг алба хаагч утаат орчинд угаартсан нь үнэн. Гал унтраахаар үйл ажиллагаа маань эхлээд нөхцөл байдлын дүгнэлт хийдэг. . Тэрнээс биш ямар нэгэн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллаж асуудал байхгүй. Одоо алба хаагчийн биеийн байдал сайн, ажлаа хэвийн хийж байгаа гэлээ. 

Нийтийн байранд хоёр айл амьдарч байсан бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хүний амь нас эрсдээгүй гэж орон нутгийн холбогдох албанаас мэдээлжээ. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс тус өрхүүдийн хүүхдийн сэтгэлзүйн байдлыг газар дээр нь үнэлж, цаашид хамтарсан баг ажилласан бол аймгийн Онцгой комиссоос гэр, сууцаар хангах асуудлыг шийдвэрлэж, дэмжлэг үзүүлж ажиллажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.