СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-24

“Күпер плаза интернэйшнл зочид буудал”-д 30 өрхийн 116 иргэн байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн онцгой комиссоос Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо болсон дэлбэрэлтийн улмаас өөрсдийн байрандаа орж чадахгүй болсон 61 өрхийн 198 иргэнээс “Күпер плаза интернэйшнл зочид буудал”-д 30 өрхийн 116 иргэн /том хүн 79, хүүхэд -37/ байна.

Мөн эмнэлэгт 2 иргэн, гадаадад 6 иргэн, хөдөө 8 иргэн, айлд 66 иргэн байрлаж байгаагаас  65 хүүхэд байна.

Баянзүрх дүүргийн онцгой комиссоос өгсөн мэдээллээр

-Зочид буудалд сэтгэлзүйчийн өрөө гаргаж 116 иргэнд сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлсэн.
-Дүүргийн эрүүл мэндийн төвөөс 133 дугаар сургууль дээр онцгой, цагдаагийн 36 албан хаагчдад хордлого тайлах эмчилгээ хийсэн 
-Зам талбайн арчилгаа цэвэрлэгээний “Грийн электрик инженеринг лед” ХХК нь халтиргаа гулгаанаас сэргийлж Дүнжингарав уулзвар Хүннүгийн гудамжинд 19 тн бодис цацаж, 5 тн давс, 7 тн хайрга дайрга цацсан.

Тус компаниас 6 техник хэрэгсэл, зам талбайн цэвэрлэгээний -14 ажилтан, “Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас зам талбайн цэвэрлэгээний 135 ажилтан, тусгай техник хэрэгсэл-13, хог тээврийн 6 байгууллагын 20 техник хэрэгсэл, 40 ажилтан ажиллажээ.

Нийт 39 техник хэрэгсэл, 189 ажилтан 6500 м.кв талбайн цас, мөсийг цэвэрлэн 12 тн цас мөсийг тээвэрлэн ажиллалаа. Замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.