Амиа алдсан албан хаагч бүрийн ар гэрт 50 сая төгрөг олгохоо мэдэгдэв
Тэнгэр даатгалын газраас амиа алдсан албан хаагч бүрийн ар гэрт 150 сая төгрөг олгохоо мэдэгдэв.
Тус даатгалаас "Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар алтан амиа алдсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гурван албан хаагчийн ар гэрт Тэнгэр даатгалаас нийт 150 сая төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламж олгохоор шийдвэрлэлээ.
Эдгээр албан хаагчид нь манай компанид даатгалгүй бөгөөд бид Монгол Улсын эрсдэлийг бууруулахын төлөө зүтгэдэг зорилго нэгт хамт олны хувиар эдгээр анд нөхдийнхөө гэгээн дурсгалд зориулан энэхүү мөнгөн тусламжийг олгохоор болсон юм.
Тэнгэр Даатгалын хамт олны өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.