Н.Лхагвасайхан: “Дашваанжил” ХХК-ийн тээврийн хэрэгсэл С, Е ангиллын зөвшөөрөлгүй байсан

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр болсон ноцтой осолтой холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдсан юм.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Г.Ариунбуян, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан нар мэдээлэл хийлээ.

Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан:

-Нийслэлийн нийтийн тээврийн газраас манайд ирүүлсэн мэдээллээр бол “Дашваанжил” ХХК-ийн тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаартайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-ын 2.2 дахь заалтын дагуу бол Энэ чиглэлийн зөвшөөрөл олгох асуудлыг Нийслэлийн нийтийн тээврийн газар хариуцан ажилладаг байгаа.

Урьд шөнийн хувьд тухайн уулзварын хөдөлгөөн чөлөөтэй байсан учраас биет зохицуулалт байгаагүй. Гэрлэн дохиогоор зохицуулалт хийгдэж байсан гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.