Цагаан сартай холбоотойгоор МУИС-ийн хичээл хоёрдугаар сарын 2-12-нд цахимаар орно
Цагаан сарын баяртай холбоотойгоор МУИС-ийн сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийжээ.
Тодруулбал 2024 оны хоёрдугаар сарын 2-12-ны өдрийн лекц, семинарын хичээлийг цахимаар орох болсон байна. Дээр дурдсан өдрүүдийн лабораторийн зарим хичээлийг 2024 оны 2-4 дүгээр сарын Бямба гарагт тодорхой цагийн хуваарийн дагуу танхимаар нөхөж орох болжээ. Харин хоёрдугаар сарын 13-ны өдрөөс танхимаар хэвийн хичээллэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.